Орчин үеийн шийдэл
Усны тоолуурынхаа заалтыг ухаалаг утсан дээрээсээ харах боломжийг
бид олголоо. Үүний тулд та андройд үйлдлийн системтэй утсан дээрээ
дээрээ Google play ,ISO үйлдлийн системтэй бол App Store-с Elehant meters
Апп-г суулгана. Апп суулгаснаар ойр байгаа тоолуурууд бүгд харагдах ба
та үүнээс сонгосон тоолууран дээрээ халуун, хүйтэн ус аль болох, аль өрөөнд
суурилуулахыг тэмдэглэж оруулж өгснөөр цаашид ашиглана.
Дэлгэцэнд улаан, цэнхэр хүрээ эрэгж байвал дундуур нь ус урсаж байгаа, зогсвол ус урсахгүй байгаа
болно. Дэлгэц саарал өнгөтэй бол холбогдоогүй тод өнгөтэй бол холбогдсон байна
гэж үзнэ. 3-10 м зайнд утасгүй холбоогоор Bluetooth холбоогоор холбогдох ба энэ
Апп-ын тусламжтайгаар элехант руу мэдээлэлээ дамжуулна.
Бид Орон сууц, СӨХ конторуудад нэмэлтээр айл өрхөөр явж заалт авахгүйгээр
Сар бүр мэйл хаягаар тухайн тоолуурын заалт ирдгээр програмчилж өгнө.
ЭЛЕХАНТ УСНЫ ТООЛУУР
Элехант усны тоолуур нь хамгийн тохиромжтой усны тоолуур
Bluetooth холболтоор утасгүй холбоогоор заалтаа ухаалаг утас болон
дэлгэцэнд дамжуулдаг.
Дамжуулалтын урт хамгийн ихдээ 10 метр
Баталгаажуулалт хоорондын зай Ажиллах хугацаа
6 жил 12 жил
Чанарын шалгалт 3 түвшинд Ачааллах шалгалтын 11
хийгдсэн тест хийгдсэн
Аюулгүй ажиллагааны заавар
Ашиглалтын аюулгүй ажиллагааны тухай энэ паспортны 6,7,8-р зүйлийг уншина уу.Тоолуур нь ГОСТ 12.2.003-91 стандартын дагуу угсрагдсан.
Тоолуурыг суурилуулах болон салгахдаа хөдөлмөр хамгаалалын аюулгүй ажиллагааны дүрэм, тухайн обьектын өөрийн дүрмийг баримтална.
Усны тоолуур суурилуулахад бэлтгэх
Гагнуур хийх хориотой. АНХААР!
Тоолуурыг мэргэшсэн мэргэжилтнээр суурилуулна. / СХЗГ-н Тусгай зөвшөөрөлтэй ААН,мэргэшсэн ажилтан/
Тоолуурыг суурилуулахын өмнө зайлшгүй ломбо буюу цаасан наалт байгаа эсэхийг шалгана. Хэрэв лац ломбо буюу цаасан наалт байхгүй тохиолдолд суурилуулалт хийхгүй.
Суурилуулахдаа дараах нөхцлүүдийг заавал мөрдөнө.
Ашиглалтын заавар
Тоолуурын энгийн ажиллагаанд дараах нөхцлүүдийг баримтална.
Техник үйлчилгээ
Тоолуурын гадар хэсэг цэвэрхэн байх.
Тоолуурын гадна үзлэгийг тогтмол хийх ба холбогч дээр усан дусал тогтсон бол жийрэг резинийг солих, холбогчийг чангалах хэрэгтэй.
Усны урсац мэдэгдэхүйц муудаад эхэлвэл тоолуурын өмнө талд суурилуулсан хог шүүгчийг авч цэвэрлэнэ.
Хэрэв тоолуур ажиллахгүй бол зөвхөн үйлдвэрлэгч болон тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрлэгчийн албан ёсны газарт хандана уу.
Тээвэрлэлт ба хадгалалт
Газрын бүх төрлийн тээврээр тээвэрлэж болох ба агаарын тээврээр тээвэрлэх тохиолдолд тусгай нөхцөл шаардана.
Тээвэрлэхдээ ГОСТ 15150-69 нөхцлийг хангана.
Хадгалахдаа ГОСТ 15150-69 дагуу үйлдвэрлэгчийн сав баглаа боодолд хадгална.
Үйлдвэрлэгчийн баталгаат хугацаа
Үйлдвэрлэгч хадгалалт, тээвэрлэлт, суурилуулалт, ашиглалтын горим алдаагүй тохиолдолд баталгаа олгоно.
Анхдагч баталгаажуулалт хийгдсэн өдрөөс хойш 12.1-г хангасан тохиолдолд 1 жилийн
баталгаа өгнө.
АНХААР! Үйлдвэрлэгч хадгалалт, тээвэрлэлт, суурилуулалт, ашиглалтын заавар зөрчсөн тохиолдолд баталгаат хугацаа олгохгүй. Мөн үйлчлүүлэгч нь СанПин 2.1.4.1074-01 шаардлагад үл нийцэх шинж чанартай усыг ашигласан бол баталгааг олгохгүй.
Бүх асуудлаар үйлдвэрлэгч болон түүний албан ёсны төлөөлөгчийн газарт хандаж болно.
Пасспорт гээсэн тохиолдолд баталгаат хугацаа хамаарахгүй болохыг анхаарна уу!!!!!!!