Product Preview
Handle

Товч танилцуулга

Одкон брендийн халуун, хүйтэн усны тоолуур  LXSG/R

Энэхүү тоолуур нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, “В” ангийн хэмжлийн нарийвчлалыг хангасан, хэвтээ болон босоо шугам хоолойд суурилуулах боломжтой, соронзонгийн хамгаалттай, хуурай тоолуур юм.

Техникийн тодорхойлолт:

Холболтын хэсгийн диаметр мм:                                   32

Хэвийн даралт, МПа (бар):                                              1.6 (16)

Усны температур, 0С:                                                        40 /хүйтэн/, 90 /халуун/

Хэвийн зарцуулалт, м3 / цаг:                                          6,0

Үндсэн хэмжээсүүд, мм:

- урт, өндөр, өргөн:                                    230*117*104

Тоолуурын хүнд, кг                                                            2,72

Тоолох дээд чадамж, м3                                                   99999

Тоолох доод чадамж, м3                                                  0,0001

Ажиллах зарчим

Их биед суурилагдсан босоо байрлалтай далбаат сэнсийг усны урсгал олон талаас нь жигд хурдаар эргүүлэх ба эргэлтийн хурдыг соронзонгийн тусламжтайгаар тоолох механизмд дамжуулах зарчмаар хэмжсэн усны тоон утгыг мл, л, м3 нэгжээр илэрхийлж харуулна.

Их биеэс тоолох механизмд ус үл орохоор бат бөх битүүмжлэгдсэн ба гадны соронзон орны үйлчлэлээс хамгаалагдсан сорозонгийн хамгаалалттай, дотор эд ангиуд нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй хуванцар материалаар хийсэн. Их биеийг зэврэхгүй материал  гуулиар хийсэн нь ундны усны шинж чанарт сөрөгөөр нөлөөлөхгүй.

Хадгалалт

Усны тоолуурыг үйлдвэрлэгчийн баглаа боодолтойгоор зэврэлт үүсгэж болох бодисгүй, агаарын хуурай орчинд хадгална.

Баталгаат хугацаа

Усны тоолуурт 12 сарын найдвартай ажиллагааны баталгаа олгодог байна.

Баталгаат хугацаанд доорхи гэмтлүүд хамаарахгүй, үүнд

  1. Усны тоолуур суурилуулах стандартыг зөрчсөн
  2. Тоолуурын хуванцар эд анги хайлсан, хөлдсөн,  тоолуурын гэр  хагарсан,   цуурсан, механик гэмтэлүүд
  3. Тоолуурт хог орж араа шүдийг гацаасан, гэмтээсэн
  4. Буруу харуулж суурьлуулсан, үл буцах хаалт тавиагүйгээс заалт буцаж гүйсэн