Product Preview
Handle

Товч танилцуулга

Одкон брендийн халуун, хүйтэн усны тоолуур  LXLG/R

 

Энэхүү тоолуур нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, “В” ангийн хэмжлийн нарийвчлалыг хангасан, хэвтээ болон босоо шугам хоолойд суурилуулах боломжтой, соронзонгийн хамгаалттай, хуурай тоолуур юм.

 

Техникийн тодорхойлолт:

Холболтын хэсгийн диаметр мм:                                   150/фланзан/

Хэвийн даралт, МПа (бар):                                              1.6 (16)

Усны температур, 0С:                                                        5...40

Хэвийн зарцуулалт, м3 / цаг:                                          150

Үндсэн хэмжээсүүд, мм:

- урт, өндөр                                                 300*320

Тоолох дээд чадамж, м3                                                   999999

Тоолох доод чадамж, м3                                                  0,01

           

           

Ажиллах зарчим

Усны тоолуурын сэнсний далбаануудад усны урсгал шууд цохиж эргэлт үүсгэнэ.Сэнс тоолох механизмд эргэлтийг соронзонгийн тусламжтай дамжуулж нийт тоолуураар урсан өнгөрсөн усны хэмжээг харуулна

Их биед суурилагдсан хэвтээ байрлалтай шураг хэлбэрийн сэнсийг усны урсгалаар эргүүлэх ба эргэлтийн хурдыг соронзонгийн тусламжтайгаар тоолох механизмд дамжуулах зарчмаар хэмжсэн усны тоон утгыг л, м3 нэгжээр илэрхийлж харуулна.

Их биеэс тоолох механизмд ус үл орохоор бат бөх битүүмжлэгдсэн ба гадны соронзон орны үйлчлэлээс хамгаалагдсан сорозонгийн хамгаалалттай, дотор эд ангиуд нь хүний эрүүл мэндэд хоргүй материалаар хийгдсэн. Их биеийг усанд тэсвэртэй зэвэрдэгүй материалаар хийсэн нь ундны усны шинж чанарт сөрөгөөр нөлөөлөхгүй.

 

Тоолуурыг хамгийн их зарцуулалтын (Qmax) үед хоногт  нэг цагаас илүү ажиллахгүй.

Ажиллах хамгийн их даралт 1,6МПа байна. Qmax зарцуулалтын үед тоолуур 1 хоногт  1 цагаас илүү ажиллах ёсгүй

Хадгалалт

Усны тоолуурыг үйлдвэрлэгчийн баглаа боодолтойгоор зэврэлт үүсгэж болох бодисгүй, агаарын хуурай орчинд хадгална.

Баталгаат хугацаа

Усны тоолуурт 12 сарын найдвартай ажиллагааны баталгаа олгодог байна.

Баталгаат хугацаанд доорхи гэмтлүүд хамаарахгүй, үүнд

  1. Усны тоолуур суурилуулах стандартыг зөрчсөн
  2. Тоолуурын хуванцар эд анги хайлсан, хөлдсөн,  тоолуурын гэр  хагарсан,   цуурсан, механик гэмтэлүүд
  3. Тоолуурт хог орж араа шүдийг гацаасан, гэмтээсэн
  4. Буруу харуулж суурьлуулсан, үл буцах хаалт тавиагүйгээс заалт буцаж гүйсэн