Product Preview
Handle

 

ODKON БРЕНДЫН ХЭВТЭЭ СЭНСТ  УСНЫ ТООЛУУР

Зориулалт

LXSG-20, LXSG/R/-20 загварын олон урсгалт халуун, хүйтэн усны тоолуур нь аж ахуй нэгж, албан байгууллагын усны зарцуулалтыг хэмжих зориулалттай олон улсын “ISO4064” стандартын шаардлагад нийцсэн “B” ангилалд хамаарагдах усны тоолуур юм.

 

Давуу тал

- Их бие нь гуулиар хийгдсэн тул зэврэлт өгөхгүй 

-Хуванцар эд ангиуд нь устай урвалд ордоггүй усны шинж чанарт нөлөөлөхгүй материалаар хийгдсэн

- Хуурай тоолуур тул заалт нь үргэлж хуурай тод харагдана.

- Их биеэс тоолох механизмд ус үл орохоор  бат бөх битүүмжлэгдсэн ба гадны соронзон орны үйлчлэлээс хамгаалагдсан сорозонгийн хамгаалалттай,

- Тоолуурын нүүрийг гадны механик цохилт, доргилтоос хамгаалсан тагтай, задардаг тоолуур тул засвар үйлчилгээ хийх бүрэн боломжтой. 

-Усны тоолуур ажиллах шугам хоолойн хамгийн их даралт 1,6МПа ихгүй байна.

-Тоолуурыг хамгийн их зарцуулалтын (Qmax) үед хоногт  нэг цагаас илүү ажиллахгүй.

-Ажиллах хамгийн их даралт 1,6МПа байна. Qmax зарцуулалтын үед тоолуур 1 хоногт  1 цагаас илүү ажиллах ёсгүй

- Усны тоолуурт хүрэхэд болон харахад хялбар газар суурилуулах ба орчны температур +5 С- аас +50 С, харьцангуй чийгшил нь 80 % с ихгүй байна

- 2008 оны 08 сарын 13-ны өдрийн СХЗГ-ын даргын А/206  тоот тушаалаар Монгол улсад ашиглах Хэмжих хэрэгсэлийн жагсаалтад бүртгэгдсэн

- Үйлдвэрийн баталгаат хугацаа 12 сар

 ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Холболтын хэсгийн диаметр мм:                                   20

Хэвийн даралт, МПа (бар):                                              1.6 (16)

Усны температур, 0С:                                                        40 /хүйтэн/, 90 /халуун/

Хэвийн зарцуулалт, м3 / цаг:                                          2,5

Үндсэн хэмжээсүүд, мм:

- урт, өндөр, өргөн:                                    190*109*99

Тоолуурын хүнд, кг                                                            1,72

Тоолох дээд чадамж, м3                                                   99999

Тоолох доод чадамж, м3                                                  0,0001

 

Ажиллах зарчим

Их биед суурилагдсан босоо байрлалтай далбаат сэнсийг усны урсгал олон талаас нь жигд хурдаар эргүүлэх ба эргэлтийн хурдыг соронзонгийн тусламжтайгаар тоолох механизмд дамжуулах зарчмаар хэмжсэн усны тоон утгыг мл, л, м3 нэгжээр илэрхийлж харуулна.

Их биеэс тоолох механизмд ус үл орохоор бат бөх битүүмжлэгдсэн ба гадны соронзон орны үйлчлэлээс хамгаалагдсан сорозонгийн хамгаалалттай, дотор эд ангиуд нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй хуванцар материалаар хийсэн. Их биеийг зэврэхгүй материал  гуулиар хийсэн нь ундны усны шинж чанарт сөрөгөөр нөлөөлөхгүй.

Усны тоолуур ажиллах шугам хоолойн хамгийн их даралт 1,6МПа ихгүй байна.

Усны тоолуур ажиллах хамгийн их зарцуулалтын (Qmax) үед хоногт  нэг цагаас илүү ажиллуулахгүй.

Хадгалалт

Усны тоолуурыг үйлдвэрлэгчийн баглаа боодолтойгоор зэврэлт үүсгэж болох бодисгүй, агаарын хуурай орчинд хадгална.

Баталгаат хугацаа

 Усны тоолуурт 12 сарын  найдвартай ажиллагааны баталгаа олгодог байна.

Баталгаат хугацаанд доорхи гэмтлүүд хамаарахгүй, үүнд

       Усны тоолуур суурилуулах стандартыг зөрчсөн

      Тоолуурын хуванцар эд анги хайлсан, хөлдсөн,  тоолуурын гэр  хагарсан,   цуурсан, механик гэмтэлүүд

     Тоолуурт хог орж араа шүдийг гацаасан, гэмтээсэн

     Буруу харуулж суурьлуулсан, үл буцах хаалт тавиагүйгээс заалт буцаж гүйсэн