Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт гэж юу вэ?

        Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт” verification of ameasuring instrument ” гэж хэмжих хэрэгсэл нь тогтоосон шаардлагад нийцэж байгааг эрх бүхий байгуулллагаас нотолж, баталгаажуулалтын тэмдгээр битүүмжлэн, гэрчилгээ олгох тохирлын үнэлгээний үйл ажиллагааг хэлнэ.

 Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг хэн гүйцэтгэдэг вэ?

         Иргэн, аж ахуй нэгж, байгууллага Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг импортоор нйилүүлэх, үйлдвэрлэл, засварас гарсны дараа, мөн тэдгээрийг ашиглах, хадгалах явцад улсын баталгаажуулалтад заавал хмруулах бөгөөд баталгаажуулалтыг хэмжил зүйн байгууллага хийнэ.

        Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлыг Хэмжил зүйн төв байгууллагаас хэмжүрийн улсын шалгагчийн эрх олгосон ажилтан шалгах аргын улсын стандарт, аргачлалын дагуу гүйцэтгэнэ.

Маргаан шийдвэрлэх журам

      Усны тоолуурын хамааралтай үүссэн маргааныг дараах журмаар шийдвэрлэнэ.

Үүнд:

  1. Усны тоолуурын ломбо тасалсан тохиолдолд тоолуурыг шалгах төхөөрөмжин дээр дахин шалгаж заалт хэвийн байвал улсын шалгагчаар дахин тохируулж баталгаажуулах арга хэмжээ авах зардлыг ашиглагчаар 100% гаргуулна.
  2. Усны тоолуурт олгогдсон СХЗГ-н гэрчилгээг үрэгдүүлсэн тохиолдолд дахин баталгаажуулалтанд хамрагдана.Гарах зардалыг ашиглагч өөрөө гаргана.

ЖИЧ:СХЗГ-с Усны тоолуур бүрт олгогдож байгаа шэрчилгээ нь Монгол Улсын үнэт цаас тул дахин олгогдох боломжгүй болно.

  1. Манай лабораторид баталгаажуулагдсан усны тоолуур нь заалтын хувьд их бага гэж маргаан гаргасан тохиолдолд УСУГ-ын Усны тоолуурын лабораторт шалгуулж маргаан тасална.
  2. Ажилчдийн хайнга үйл ажиллагаанаас усны тоолуур болон тэдгээрийн эд ангийг эюдэж гэмтээсэн тохиолдолд лаборатори өөрийн сэлбэг эд ангиар үнэ төлбөргүй сольж өгнө.