СХЗГ-ын даргын А/12 тоот тушаалаар Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн халуун, хүйтэн усны тоолуур ХУДАЛДАХ, СУУРИЛУУЛАХ, ЗАСВАРЛАХ хэмжилзүйн тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай сунгав.
СХЗГ-ын даргын А/289 тоот тушаалаар “LIANYNGANG WATER METER” компанид үйлдвэрлэсэн “ОDKON” брэндийн LXSG/R/ D(13÷50), LXLG/R/ D(50÷150) загварын халуун, хүйтэн усны тоолуурын загварын баталгааг 10 жилийн хугацаатай сунгаж гэрчилгээ олгосон байна.
Монгол улсад хэмжилзүйн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярыг тохиолдуулан манай хамт олны ажил хөдөлмөрийг үнэлж менежер Б.Энхжаргалыг “Стандарт, хэмжилзүйн Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр, лабораторийн эрхлэгч С.Баярлахыг СХЗГ-ын “Хүндэт жуух” бичгээр тус тус шагнаж урамшуулав.